"We are like dwarfs sitting on the shoulders of giants. We see more, and things that are more distant, than they did, not because our sight is superior or because we are taller than they, but because they raise us up, and by their great stature add to ours."
Saturday, March 31, 2007
Gone live!
Санхүү гэснээс энэ чиглэлийн компьютер дээрхи тоглоомууд зүгээр, миний санал болгон та бүгд тоглож үзээд найз, дүү, зарим нь хүүхдүүддээ тоглуулбал дажгүй эдгээр тоглоомууд нь Cashflow 101, 202,(Үл хөдлөх хөрөнгө, хувьцаа, опционыг гоё тайлбарладаг юм) Capitalism 2(Үндэстэн дамнасан корпорацийн удирдагч та болоод ашигтай, нийгмийн хэрэгцээг мэдэрч үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг бас хөрөнгийн биржтэй- хувьцаа. Билл Гэйтсээс баян болмоор байвал энэ тоглоомоор болж хорхойгоо дараарай :D ), Tycoon төрлийн (Zoo, Railroad/18-р зуунаас эхлээд 21-р зууныг дуустал/, Rollercoaster, Airport) тоглоомууд юм. Оюутан байхдаа демонуудыг нь үзэж байсан нь Tycoon төрлийнх, харин Монголдоо эргэж ирээд Сashflow-г Баян аав, Ядуу аавыг уншаад тоглож үзсэн. Мэдээж та цаггүй, тоглоом тоглодоггүй гээд олон шалтгаан хэлж магадгүй, гэхдээ баяжъя, хүмүүсийг баяжих суурьтай болоосой гэж бодож байвал эдгээр тоглоомд гарах суурь ухагдахуунуудыг зайлшгүй мэдэж байх шаардлагатай байдаг юм шүү. Яахав ороо бусгаа үед хүмүүс заль мэхээр баян болж байна, энэ нь удаан хадгалагдаж чадахгүй гэж би дотроо бодож явдаг юм.
За 30 нас хүрэхдээ 2 сая доллар хийгээд хамт олонтой байх, нийгмээсээ тасрахгүйн тулд л ажилладаг болох зорилготойгоор амьдарч байна даа. ;)
Саяхан нэгэн сонирхолтой зүйл болсоныг хэлээ хазаарай гээд өнгөрөөсөн энэ тухай мэдэх шаардлагатай хүмүүст ч гэсэн хэллээ, энэ бол нилээн томоохон алдаа бөгөөд хамтран ажиллагсад маань бүгд мэдэж байна. ядаж тэр алдааг нь залруулаг дээ ;) Мөрөөрөө мөнгөө хийх минь.
Надад нэг асуулт байна л даа Google, Microsoft-н алдааг илрүүлбэл урамшуулал гэж овоо их мөнгөн шагнал өгдөг гэсэн. Монголд яадаг бол?
Thursday, March 29, 2007
Ухаалаг карт/Smart card/
“Ухаалаг”card гэж юу вэ?
Энэ нь төлбөрийн карттай адил хэмжээтэй, хуванцар карт юм. “Ухаалаг” гэж нэрлэгддэгийн гол учир нь дээрээ чип агуулсан байдагт оршино. Энэ нь уг картны гол онцлог болох зөвхөн мэдээлэл хадгалаад зогсохгүй тодорхой хэмжээний боловсруулалт, тооцоолол хийх боломжийг бий болгодог.
Энэ чадварлаг боломж нь ухаалаг картийн хэрэглээг бүхий л зүйлд ашиглаж болохуйц өргөн хүрээтэй болгож, тэр ч утгаараа “Ухаалаг” гэж нэрлэгдэх энэ жижигхэн хуванцар карт өнөөгийн бидний амьдралыг илүү хялбар бас өөр шигээ энгийн болгож байна.
Юунд ашиглах вэ?
Дээр дурдсан уг картны “Ухаалаг” байдал нь түүнийг хэтэвчинд багатах авсаархан компьютер мэт сэтгэгдэл төрүүлж болох юм. Хэдийгээр компьютертэй зүйрлэхээр хүчин чадал байхгүй ч гэлээ копьютерт байхгүй жижигхэн хэмжээ, энгийн байдал нь магадгүй бидний амьдралд компьютер хэрхэн нэвтрэн, бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон шиг бид амьдралыг “Ухаалаг” найзгүйгээрээ төсөөлж чадахгүй болох юм.
1. Цахим төлбөрийн хэрэгсэл. Жишээ: Master, Visa
2. Үнэмлэх, баримт бичиг. Жишээ: Байгуулгын үнэмлэх, жолооны үнэмлэх
Хэдийгээр “Ухаалаг” карт нь бидний цаг зав, ажил хөдөлмөрийг хөнгөвчилдөг ч заримдаа хэтэрхий олон төрлийн хэтэрхий олон карттай байх нь хааяа түвэгтэй санагдаж магад, хэрвээ танд ийм асуудал тулгарсан бол та бухимдах хэрэггүй, удахгүй танд нэг л карт байхад хангалттай байх болно гэдгийг бид амлаж чадах байна.
Асуудалууд, сул талууд
- Хэтэвчинд багтахаар жижигхэн байдал нь дотоод нөөцийг хаязгаарладаг
- Дан ганцаар ажиллах боломжгүй байдал нь заавал гадаад төхөөрөмжийг шаарддаг
Discipline?
Thursday, March 22, 2007
Эр хүнд байх хэрэгтэй 3
Сүүлийн 4 сар нэг үсчинтэй боллоо, уг үсчингийн гэр, ажил 2 нь хамт учир бараг л 24 цагаар нээлттэй. Хавь ойрынхоо хүмүүстэйгээ танил болчихсон бараг л бүх үйлчлүүлэгчээ нэрээр нь мэддэг болохоор хамаатны хүнээс нь бараг ялгаагүй байхыг нь ажиглаж л байлаа. Бас ч болоогүй орох үед хүнтэй завгүй байхдаа зурагтынхаа удирдлагыг өгөөд хүлээх зуур үзэж бай гээд өгчихнө, сүүлийн 2 оролтонд цай аягалж өгч байх юм. Үс засахдаа овоо яриа, эргэн тойрны зүйлсээсээ эхлээд л зурагтаар гарч байгаа зүйлсийн тухай миний бодлыг асуунгаа хэлбэрээр ярьж өгнө дөө. Ажил тарсаны дараа ядарсан амьтан юун ярих вэ, сонсож л таарна даа.
Үйлчилгээ гэж, уг нь алхам тутамд ийм хүмүүс байдаг бол орлого нь арвин, ашиг ихтэй, байнгын (loyal) үйлчлүүлэгчтэй байх ёстой жамаар би ч байнга л тийшээ явдаг боллоо. Манай үйлчилгээний салбарт ажиллаж байгаа ажилчдыг ядаж инээдэг, зөв мэндэлчихдэг болгож чадахгүй юм болов уу? ажил олгогчид нь. Мэдээж инээмсэглэхийн тулд өөрөө ч сэтгэл хангалуун байх ёстой үүнд цалин хөлс нь амьдралд нь хүрдэг, халуун дулаан уур амьсгал, эвсэг хамт олон гээд цөөхөн зүйлс л байдаг байхаа. ЗАГАС номыг уншиж үзээрэй (FISH-энэ номыг RICH DAD, POOR DAD шиг хэлбэрээр бичсэн гэж нэг critic бичсэн байна лээ, ер нь уншихад дажгүй ном байсан шүү залуусаа, ялангуяа удирдах албанд ажилладаг, ажиллахыг хүсдэг бол унших зайлшгүй шаардлагатай биз дээ ;-) )
Friday, March 16, 2007
Хамтарсан бичлэг 2(Ганзориг бичсэн юм, би линк г.м жижиг зүйлсийг нэмж, засаж тавьлаа)
Ганзориг бичсэн нийтлэлээ надад өгөөд 7 хоночихлоо, залуусаа бичлэг дээрээ Read more гэдэг линк тавьдаг юм бол? Зарим урт бичлэгүүдийг яаж wordpress шиг хэсэглэх вэ? За залуусаа, comment дээр бичин үлдээвэл сайн байна шүү, жаал нэт ухах гэж оролдоод яг хэрэгтэй мэдээлэл олж амжсангүй. Хэт их хугацаа алдах гээд байсан тул түр орхилоо. Цаашид хамтарч бичлэг тавих хүмүүст нээлттэй шүү ;-)
Ok, Боловсрол, мэдээлэл холбоо технологийн салбарын талаар бичсэн энэ бичлэгийг enjoy!
Мэдээллийн технологи, интернэт гэсэн салбар руу Монгол улс эрчимтэй орсноос хойш дөнгөж 10 гаруй жил өнгөрсөн ч єнєєдєр чамгvй амжилттай бид энэ салбарт ажиллаж байна. Ялангуяа сvvлийн vед манай улс мэдээлэл, харилцаа холбооны салбарт тэргvvлэх ач холбогдол єгч бvх нийтийг компьютержvvлэх хєтєлбєр, цахим засаглал, интернэтийн vнийн бууралт, харилцаа холбооны шинэ сувгууд зэрэг бодлогуудаар дэмжиж байгаа нь бидэнд интернэт, болон мэдээллийн технологи дээр суурилсан дэд бүтцийг ашиглан тєрєл бvрийн vйлчилгээг, ялангуяа банк, санхүүгийн үйлчилгээг хурдан шуурхай, зардал багатай авах боломжийг дээшлvvлж байгаа. Гадаадын туршлагаас харахад интернэт болон мэдээллийн технологи дээр суурилан E-Government, E-Commerce, E-Banking, E-Education, E-Citizen, E-Auction, E-Health, E-Industry, E-Registration, E-Payment, E-Loan, E-Money, E-Finance, Mobile banking, SMS banking, Mobile Top-Up service гэх мэтээр тоочих юм бол нилээд олон vйлчилгээг Засгийн газар, худалдаа vйлчилгээний байгууллагууд, иргэд хоорондоо хийх боломжтой байдаг. Интернэт гэхээр заавал компьютертэй холбож ойлгох албагvй бөгөөд өдгєє хvмvvс интернэт ашиглан гар утас, түүнтэй адилтгах бичил төхөөрөмжөөрөө (iPod, Palm Pilot, Pocket PC гэх мэт) дамжуулан дээрх vйлчилгээнvvдийг авах бүрэн боломжтой болсон.
Дээрх боломжуудыг Монголд хэрхэн хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхэд гарч буй болон гарч болзошгүй асуудлууд, тэдгээрийг шийдэж болох арга замуудын талаар энэхүү илтгэлдээ онцолж авч үзэхийг зорьсон юм. Монголд интернэт хэрэглэдэг 200.000 гаруй хvмvvс байдгаас гадна гар утас хэрэглэдэг 800,000 шахуу хүмүүс байна. Энэ хурдацтай нэмэгдэж байгаа харилцагч нарынхаа банк санхvvгийн хэрэгцээн дээр тулгуурласан үйлчилгээг цаг vеэсээ хоцролгvй харилцагчиддаа хvргэх нь Монголын банк, санхүүгийн байгууллагуудын эрхэм зорилго нь байх нь ёстой болов уу.
Миний судалснаар 2007 оны эхний улирлын байдлаар Монголын банкууд мэдээллийн технологи дээр суурилсан дараах цогц бүтээгдэхүүнүүдийг харилцагч нартаа хүргэж байна. Үүнд:
· 1 болон 2 шатлалт интернэт банкны цогц үйлчилгээ (E-banking)
· Интернэт протокол дээр суурилсан бэлэн бус төлбөр тооцооны үйлчилгээ (IPPOS ба Bank IPPOS)
· Мессеж банкны үйлчилгээ (SMS banking)
· Цахим нэхэмжлэхийн үйлчилгээ (E-billing)
· Интернэтээр дансны мэдээлэл, хуулгаа шалгах (E-statement)
· Интернэт худалдаа (E-commerce буюу E-shopping)
· Факсаар төлбөр тооцоо хийх үйлчилгээ (Fax payment)
· 24 цагийн дуудлагын төвийн үйлчилгээ (Call center)
· АТМ буюу бэлэн мөнгөний автомат машины үйлчилгээ
Банкнаас харилцагчдад vзvvлэх vйлчилгээг шуурхай болгох, харилцагч нарын банкаар vйлчлvvлэх зардал болон цагийг хэмнэх нь энэхvv vйлчилгээний гол зорилго. Технологийн хєгжил дэвшилд тулгуурлан манай улсын банкуудын тал нь харилцагчдын бодит хэрэгцээ шаардлагыг судлан дотоод, гадаадын программ хангамжийн компаниудтай хамтран vйлчлvvлэгчдийн хvсэл шаардлагад нийцсэн, хамгаалалт аюулгvй байдлын єндєр тvвшинд хийгдсэн тєгс шийдэл бvхий интернэт банкны бvтээгдэхvvнийг санал болгож байгаа нь тун сайшаалтай. Интернэт банкны гол vйлдэл нь дурын банкны дурын данс руу гvйлгээ хийх боловч vvнээс гадна харилцагч өєрийн хувийн болон данснуудынхаа дэлгэрэнгvй мэдээлэл, ханшийн мэдээ харах, нэхэмжлэхээ тєлєх, алтны арилжаа хийх, валютын арилжаа хийх, зээлээ тєлєх, ирээдvйд гарах тєлбєрєє урьдчилан захиалах, байнга хийдэг гvйлгээний загвараа vvсгэн хадгалах, хадгаламжийн дансныхаа хугацааг сунгах, хадгаламжийн хvvгээ харах гэх мэт олон боломж бий. Жаахан бодлогын тvвшинд ярих юм бол энэ vйлчилгээний эрхзvйн орчин маш их дутагдаж байна. Жишээ нь, интернэт банкны харилцагч тvнш рvvгээ мєнгєє шилжvvлдэг, шилжvvлсэн баримт нь электрон шуудангийн хаягаар очдог. Тvvнийгээ тvншvvд рvvгээ илгээдэг. Тэгэхээр нєгєє тvншvvд нь, ялангуяа дотооддоо (төрийн байгууллагууд тэр дундаа төмөр зам, гааль, татвар гэх мэт), тэр баримтанд итгэдэггvй, итгэхийг хvсдэггvй эргээд л нєгєє нэг цаасан баримтаа нэхээд байдаг. Энэ уг vйлчилгээний гол ач холбогдлыг тэр чигээр нь vгvй хийж байгаа юм. Єєрєєр хэлбэл мєнгє шилжvvлэгч мєнгєє єгсєн гээд байхад мєнгє хvлээн авагч тэр тєлбєрийг нь хvлээн зєвшєєрдєггvй сонин парадокс манайд мэр сэр байгаад байна л даа. Яг энэ асуудлаар Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн газрын албаны хvмvvстэй уулзаж тэр яриад байгаа Мэдээлэл, Харилцаа Холбоо Технологийн багц хууль, Цахим Засаглал, Цахим гарын vсэг, Цахим хэлцэлийн хуулиудыг хурдан батлуулах ба Иргэний хуульд шаардлагатай нэмэлт єєрчлєлтийг нь оруулах хэрэгтэй байгаа.
Зарим хүмүүс интернэт банк, интернэт худалдаа гэсэн хоёр ойлголтыг хольж солиод байдаг. Интернэт банкны vйлчилгээ (ebanking) гэдэг нь харилцагч банкин дээр биеэр ирэлгvйгээр, тусгай хамгаалалт бvхий вэб хуудсаар дамжуулан тєрєл бvрийн vйлчилгээг хvлээн авахыг хэлж байгаа бөгөөд харин интернэт худалдаа (E-commerce or E-shopping) гэдэг нь зарж байгаа этгээдийн хувьд интернэтийн сvлжээнд байрлах єєрийн хаяг бvхий интернэт дэлгvvрээр дамжуулан бараагаа зарах, бусад vйлчилгээг vзvvлэх ба худалдан авалт хийж байгаа хvн тєлбєрийн картаараа тухайн барааны тєлбєрийг гvйцэтгэн бараа, vйлчилгээ авах процесс юм. Манай банкууд энэ хоёр этгээдийн хоорондын санхvv, тєлбєр тооцооны асуудлыг нь хариуцан, тєлбєр нь тvргэн шуурхай, найдвартай хийгдэх боломжийг хангаж єгдєг. Verified by Visa (VbV), Master card secure code, J secure, PayPal зэрэг нь интернэтээр худалдаа хийх vед гарч болзошгvй луйвраас хамгаалах, гvйлгээний аюулгvй байдлыг бvрэн хангах хамгийн сvvлийн vеийн дэвшилтэт технологиуд юм. Эдгээр технологиуд нь худалдан авалт болгоны тооцоог хийх vед онлайн (Real Time)-аар баталгаажуулдаг (Verification) технологи юм. Харамсалтай нь одоогоор Худалдаа Хєгжлийн Банкнаас өөр банк эдгээр технологийг хэрэглэж эхлээгүй л байна. Эдгээр тєлбєрийн тооцооны аргыг ялангуяа Е-Government-тай холбовол иргэдийн хувьд асар их ач холбогдолтой болж байгаа юм. Vvний нэг жишээ нь Хонг-Конгийн ESDlife vйлчилгээ (www.esdlife.com) юм. Хонг-Конгийн Иргэний бvртгэл мэдээллийн тєв нь VbV технологийг ашиглаж эхэлснээр электрон засаглалын цогц vйлчилгээг бий болгож чадсан бєгєєд єдєрт 58.000 гаруй гvйлгээ хийгддэг байна. 2003 оны эцэс гэхэд интернэт хэрэглэгчдийн 70 хувь нь e-government service-р vйлчлvvлээд байсан ба 2004 оны сvvлийн хагас гэхэд тєрийн vйлчилгээний борлуулалт 184 хувиар эрс єссєн тоо байна. Үүнээс гадна Монгол улс одоо хүртэл Pay Pal сайтийн улс орны жагсаалтанд нь байдаггүй бөгөөд энэ жагсаалтанд орох талаар идэвхтэй хөөцөлдөж буй банк санхүүгийн байгууллага байгаа эсэх нь ч эргэлзээтэй.
IP BANK POS гэдэг нь банкны теллерүүдийн компьютерт нэмэлт програм хангамж суулган, тусгай карт уншигч төхөөрөмжийн тусламжтайгаар харилцагч нарын картын бүх төрлийн гүйлгээг хийх үйлчилгээ юм. Телефон утасны шугам шаардлагагүй бөгөөд бүх мэдээлэл өндөр хурд бүхий TCP/IP протокол бүхий сүлжээгээр дамжин хийгдэнэ. Өөрөөр хэлбэл банкны теллер болгон карттай холбоотой бүхий л төрлийн гүйлгээг хийх боломжтой болох юм. Одоо манай ихэнх банкуудын хувьд 3-5 теллерийн дунд нэг Dial-up POS төхөөрөмж байдаг нь орчин үеийн банкны үйлчилгээг хүргэхэд үнэхээр том саад болж байгаа юм.
IP POS гэдэг нь төлбөрийн картаар үйлчилгээ үзүүлэгч байгууллагын кассын машинд нэмэлт программ суулган, шаардлагатай бол нэмэлт карт уншигч холбож уг машиныг POS terminal буюу карт төлбөрт хүлээн авах төхөөрөмж болгон ашиглахыг хэлж буй юм. IP POS нь ямар нэгэн бүлэг үйлчилгээний байгууллагад тохиромжтой бөгөөд одоогийн байдлаар Элбагийн бүх салбар дэлгүүрүүдэд ашиглагдаж байна. Үүнийг цаашлаад Номин, Миний дэлгүүр, Скай шоппинг центрийн бүх кассын ажилчид дээр суулгаж өгөхөд тухайн үйлчилгээний байгууллагын хурд, соёлтой үйлчилгээ ямар ихээр нэмэгдэж сайжрах бол оо? Үүнд банк, тухайн үйлчилгээний байгууллагаас гадна програм хангамжийн компаниудын оролцоо маш чухал юм. Дотоодын програм хангамжийн Grape City, Interactive, ISC Mongolia зэрэг чадалтай компаниуд төрөн гарч ирж байгаа нь яах аргагүй баярлууштай явдал юм. Энэхүү сэдэвтэй холбогдуулан хэлэх ёстой, яваандаа зохицуулах ёстой нэг зүйл бол картын гүйлгээний нэгдсэн нэг системтэй болох асуудал юм. Өөрөөр хэлбэл яг одоо Монголын томоохон үйлчилгээний байгууллагууд дээр ХХБ, Голомт, ХААН, Анод, Монгол Шуудан, Хадгаламж банкуудын 5-6 POS төхөөрөмж зэрэг байх жишээтэй. Энэ төхөөрөмж нь утасны шугамтай залгагддаг бөгөөд өөр банкны карт орж ирэх тоолонд утасны шугамаа солих, тухайн банкны төхөөрөмжөө хайх зэрэг нь үнэхээр хөгжилтэй бөгөөд хөгтэй явдал юм. Зүй нь ямар ч үйлчилгээний байгууллага дээр нь 1 л POS төхөөрөмж байх ёстой бөгөөд тэр төхөөрөмж нь бүх л банкны картыг төлбөрт хүлээн авдаг байх ёстой юм. Энэ талаар Монгол банк ажиллаж байгаа боловч өдийг хүртэл арилжааны банкуудтайгаа зөвшилцөлд хүрч чадаагүй л байна.
Харилцагч нарын цаг зав, хөрөнгийг хэмнэх үүднээс, харилцагчийн байршил, цаг хугацаанаас үл хамааран харилцагчийн дансны мэдээлэл, тухайн үеийн банкны ханшийн мэдээлэл болон банкны бусад мэдээллийг хүргэх зорилгоор Мобиком корпораци, Скайтел болон Юнител компаниудийн үүрэн телефон утас хэрэглэгч нар маань мессеж банкны үйлчилгээнд хамрагдаж байна. Энэ нь банкны харилцагч нарын хувьд хамгийн хялбар бөгөөд зардал багатайгаар дансны мэдээллээ үзэх хэрэгсэл болоод удаж байгаа билээ. Харин гар утасаараа зөвхөн дансны мэдээллээ үзэх биш дансаа бүрэн удирдаж, захиран зарцуулах шат руу шилжийг цаг үе банк санхүүгийн байгууллагуудаас шаардаж байна.
Цахим нэхэмжлэх буюу E-billing систем нь банкны харилцагч болох үйлчилгээний байгууллага болон тэдгээрийн үйлчлүүлэгчдэд илгээх нэхэмжлэхийн төлбөрийн гүйлгээг хийх ба холбогдох бүртгэл тохиргоог хөтлөх програмын цогц шийдэл юм. Систем нь банкны суурь бүртгэлийн мөн картын системүүдтэй шууд холбогдон ажиллана. Одоогийн байдлаар Мобиком корпораци, Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ХХК-иуд нь банкуудтай хамтран ажиллаж байна. Гэхдээ энэ үйлчилгээний хувьд хамгийн том асуудал нь Монголд айл өрх болон тэдгээрт үйлчилгээ үзүүлж буй үйлчилгээний байгууллагууд
ын талаар нэгдсэн мэдээллийн систем бараг байдаггүй юм. Энэ мэдээллийн сан байхгүйгээс болоод тухайн хүн сарын төлбөр нь хэд гарч байгаа, хаана, яаж төлөхөө тухайн үйлчилгээний байгууллага болон хамт ажилладаг банк дээр биеэрээ очихоос нааш мэдэх ямар ч боломжгүй байдаг нь үнэхээр эмгэнэлтэй явдал.
Харин интернэтээр дансны мэдээлэл, хуулгаа шалгах (E-statement) үйлчилгээг манай банкууд нэвтрүүлээд удаж байгаа бөгөөд харилцагч цаг хугацаа, орон зайнаас үл хамааран интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс дансны мэдээллээ товч болон дэлгэрэнгүйгээр харах боломжтой юм. Дахин хэлэхэд интернэт гэхээр заавал компьютер гэж ойлгох албагүй шүү.
Факсаар төлбөр тооцоо хийх үйлчилгээ (Fax payment)–г банкууд интернэт болон гар утасны хэрэглээ хязгаарлагдмал байдаг харилцагч нартаа зориулан хүргэдэг бөгөөд одоо хүртэл манай банкуудын идэвхтэй бүтээгдэхүүнүүдийн нэг байсаар байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад факс бараг хэрэглээнээс гарч байгаа ч гэсэн Монгол шиг дэд бүтэц муутай, тархай бутархай оршдог улсын хувьд хамгийн хямд бүтээгдэхүүн байсаар л байгаа юм.
24 цагийн дуудлагын төв (Call center) нь банкны бүх төрлийн мэдээллийг харилцагч нарт хүргэх, тэдний санал гомдлыг шийдвэрлэх үүрэг бүхий үйлчилгээнээс гадна банкны бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах нэг суваг юм. Орчин үеийн дуудлагын төвүүдэд хүний оролцоо маш бага болсноос гадна зөвхөн мэдээлэл түгээхээс гадна бэлэн бус гүйлгээг автоматаар буюу хүний оролцоогүйгээр хийх боломжтой. Одоо Монголд яг ингэж автоматаар хийдэг банк байхгүй байгаа нь бидэнд хийх ажил маш их байгааг нотолж байгаа юм.
АТМ буюу бэлэн мөнгөний автомат машиныг одоогоор Монголын 2 банк ашиглаж байна. Нийтдээ 50 гаруй АТМ УБ болон болон бусад томоохон суурин газруудад ашиглагдаж байгаа ч нийт 300,000 гаруй карт эзэмшигч нарын хувь хангалтгүй байгаа юм. Түүнчлэн АТМ гэдгийг зөвхөн картнаасаа бэлэн мөнгө авдаг хэлбэрээр л бид одоохондоо ашиглаж байна. Үүнээс өргөнөөр буюу бэлэн бус гүйлгээ хийх, нэхэмжлэхээ төлөх, төрөл бүрийн урьдчилсан төлбөрт картууд худалдан авах, интернэт худалдаа хийх, тэр байтугай картандаа мөнгө хийж зузаатгах үйлдлийг ч гэсэн хийх боломжтой ч өнөөдөр бид эдгээрийн боломжуудын хэдхэн хувийг л ашиглаж байна. Одоог хүртэл Монголд дансандаа мөнгө хийдэг АТМ-г бүрэн хэмжээгээр нь ашиглаж эхлээгүй л байна.
Дүгнээд хэлэхэд, мэдээлэл технологийн хөгжил дэвшил дээр суурилсан бүтээгдэхүүнүүдийг манай банк, санхүүгийн байгууллагууд харилцагч нартаа зохих хэмжээгээр хүргэж байгаа боловч үүнд санаа амрах ёсгүй. Бидний хэрэглэж буй боломжоос өчнөөн дахин илүү боломж цаана нь байгаа бөгөөд магадгүй тэр бидний мэдэж буй боломжууд нь зөвхөн мөсөн уулын орой ч байж болох талтай. Өөрөөр хэлбэл мэдээлэл технологи дээр суурилж асар их зүйлийг банкууд хийх боломжтой байгаа шүү гэдгийг л хэлэх гэсэн юм. Гэхдээ энэ хийх ажлууд нь дан ганц банкуудаас шалтгаалахгүй бөгөөд хамтран ажилладаг үйлчилгээний байгууллага, төрийн эрх бүхий байгууллагаас ч шууд хамаарах ажлууд багагүй байгааг та бүхэн анзаарсан биз ээ.
Thursday, March 15, 2007
Энэ шүлгийг унших хэрэгтэй!
[IF]
If you can keep your head when all about you
Are losing theirs and blaming it on you,
If you can trust yourself when all men doubt you
But make allowance for their doubting too,
If you can wait and not be tired by waiting,
Or being lied about, don't deal in lies,
Or being hated, don't give way to hating,
And yet don't look too good, nor talk too wise:
If you can dream--and not make dreams your master,
If you can think--and not make thoughts your aim;
If you can meet with Triumph and Disaster
And treat those two impostors just the same;
If you can bear to hear the truth you've spoken
Twisted by knaves to make a trap for fools,
Or watch the things you gave your life to, broken,
And stoop and build 'em up with worn-out tools:
If you can make one heap of all your winnings
And risk it all on one turn of pitch-and-toss,
And lose, and start again at your beginnings
And never breath a word about your loss;
If you can force your heart and nerve and sinew
To serve your turn long after they are gone,
And so hold on when there is nothing in you
Except the Will which says to them: "Hold on!"
If you can talk with crowds and keep your virtue,
Or walk with kings--nor lose the common touch,
If neither foes nor loving friends can hurt you;
If all men count with you, but none too much,
If you can fill the unforgiving minute
With sixty seconds' worth of distance run,
Yours is the Earth and everything that's in it,
And--which is more--you'll be a Man, my son!
--Rudyard Kipling
Wednesday, March 14, 2007
Зоос банкны хувьцааны талаар
2006.02.14 нд Нэрлэсэн үнэ нь 1000₮ байсан хувьцаа 1300 болтлоо өсөөд хурдан эргээд уналаа
2006.02.16 нд Нэмж цөөн хувьцаа авах захиалга өгөв
Өнөөдөр: Зоос банкны хувьцаа 1400 төгрөгөөр зарагдаж байна.
Ер нь энэ төрлийн бизнес Монголд маш сул байгаа нь Цаг үеийн л асуудал биз гэж боддог юм. "Дээрээ суудлаа олчихвол" ч энэ чиглэлийн бизнес өөрөө л асах жамтай. Эдийн засаг хэр эрүүл байгааг Хөрөнгийн биржээр нь тодорхойлдог гэвэл Монгол өнөөдөр гүн хордсон, мэс заслын ширээн дээр дөнгөн данган амьтай байгаа эдийн засагтай гэж хэлж болох юмуу даа. (Зах зээлд эзлэх байр сууриараа 1.7-2.4 %гэсэн байхаа)
Би яагаад хувьцаа авсан бэ? 1. Сурч байгаа мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлэх 2. Орчноо судлахын тулд(орох хэрэгтэй голын усанд дасаж,мэдрэх) 3. Баяжихын тулд, авч байгаа цалиндаа дулдуйдаж ажлын боол явах хүсэл алга (Хүн бүр л баяжих хүсэлтэй биз дээ, худлаа гэж л хэлэв дээ :D )
Хүмүүс намайг шүүмжилсэн нь 1. Монголд тогтворгүй э/засагтай 2. Хууль тогтоомжууд нь сул/бүрхэг 3. Бараг ажиллагаагүй шахуу хөрөнгий биржтэй
Гэхдээ би өнөөдөр хувьцаатай, зүгээр нэг хувьцаа биш жилд 600+ сая төгрөгийн цэвэр ашигтай гэгддэг банкны хувьцаатай. Одоо mid, long term төлөвлөгөөний дагуу хийгдэх ажлуудад энэ хувьцааг яах тухай зөвлөлдөж болж байна, энэ чиглэлээр, арилжааны чиглэлээр та нартай санал солилцмоор байна, боломжтой бол хамтарч ажиллая, үгүй бол тодорхой мэдээллээр хангаж болж байна
An offer you can't resist
Энэ чиглэлээр сонирхож хамтарч ажиллах мөнгөн боломжтой хүн байвал дэлгэрүүлж ярилцаж болох юм. За ер нь сайн ойлгохгүй байгаа хүмүүст хэлэхэд цаана чинь мэдлэг туршлагаа ашиглан мөнгө хийх боломж их байна. Эрсдэл/Өгөөж 2 нь пропорционал. Улиралд 400$, сард 100$-ын төлөө өөрийнхөө мэдлэгээ сорьё гэвэл (эрсдэлгүйгээр) www.cenimar.com - р ороод үзээрэй. Опционы хөөрхөн, үзэхэд алдах юмгүй дажгүй сайт.
Сайн хийвэл ер нь Монгол дахь цалингаас хэд нугалах мөнгийг энэ төрлийн арилжаанаас олох боломж байдаг юм. За гэхдээ хэт хурдан баяжина гэж хөөрцөглөх хэрэггүй шүү! It ain't that easy as it looks!!! Нэмэлтээр орлого олох хүсэл, санаатай бол холбоо бариарай ;-) Цаг төр цөвүүн үед эрсдэлтэй зүйлийг хэт нээлттэй тавих нь дэмий гэж үзлээ. Та өөрөө хийж болох ч эхлээд "сургалтын төлбөр"- г төлөх хэрэг гардаг, энэ нь хямд тусдаггүй юм билээ
Гурван сар коффе уусангүй
нэгдүгээрхийг нь мөнгө тоологч машин залгах гээд тэжээлээс нь салгаад тавьчихаж, нийт 35065 төгрөгийн гүйлгээ л хийсэн байх юм
хоёрдох нь принтерийн цаас дуусаад авбан ёсны сургалт явуулаагүйгээс цаасыг нь хийлгүй хараад л сууж байсан байх юм даа. Уг нь 12'034'845 төгрөгийн гүйлгээ хийсэн байна ;-) Эхний терминалыг хангалттай олон залгууртай газарт шилжүүлэн байрлуулж, удаахыг нь цаас сольсоноор асуудал түр үгүй боллоо. Одоо цаг тохирч байгаад техникийн албаны хүмүүст нь хичээл орох минь, цаас дуусах бүрт очоод байвал урагшлахгүй байхаа :D.
Эргээд коффены тухай, овоо удаан тэсчихлээ, бүр гарах нь ч юу бэ, уг нь хэрэгтэй ундаа шүү ;)
Thursday, March 08, 2007
Infosec 2007
Infosec: Мэдээллийн технологи, түүний аюулгүй байдлын олон улсын чанартай зохион байгуулагддаг конференци юм
Өмнөх жилийн зохион байгуулалтыг хариуцаж ажилласаны хувьд энэ жилийн арга хэмжээ нь илүү цар хүрээтэй, шинэлэг сэдвүүдээр дүүрэн байгааг анзаарлаа. Та зав гарган оролцоорой, Монголд гарч буй IT өөрчлөлт шинэчлэлт, чиг хандлагыг аль болох тусгаж өгдөг учир та хоцрохыг хүсэхгүй л байх биз дээ?
Сүүлийн үеийн сонингуудаар гарч буй мэдэллүүдийн тойм
1-Jargalsaihan ba Gundalai said nar 2.Purevbat lam 3.Khurelsukh said.4. neg em barigch 5.neg songogch shulegch 6.Demberel- IQ 7.Nyamdorj 8. Boo zairan gedeg neg nokhor bii... 9.N.Enkhbayar. 10.Argo gegch nokhor.11.Otgonbayar ba Enkhtaivan said nar 12.Negen lam. 13. Idvehten UIH-gishuun.14 Khukh MGL hodolgoonii neg nokhor baidag yumaa... 15. Negen Bokhiin Pan 16. Khurelbaatar massaj hiideg. 17.UIH-iin Bat-erdene avarga.18 negen aluurchin. 19.Simba Bataa UIH gishuun. he he he http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=49537&catid=209 |
C1-н ярилцлага, "Би хүсэхгүй байна" жүжиг
Тараад 22 цаг хүртэл овоо цаг байсан болохоор жаал алхсаар СТӨ-нд ирж, хажууханд нь дулаацхаар орсон кафе-с хооллож аваад түүнтэй хамт жүжиг үзлээ. Монголын загварын ертөнцийнхөний тухай гарах энэхүү жүжиг нь жигшмээр зүйл их үзүүлэх юм. Эмгэнэлт жүжиг нэрэндээ таарсан бүтээл юм даа. Сүүл хавьд нь нойр болон дургүй хүрээд гарч буй бусадтай хамт хөшиг хаагдаагүй байхад гарч явлаа. Төгсгөл нь гэрэл гэгээтэй байсан байх болтугай!
Saturday, March 03, 2007
E-bank-ны талаар, хамтарсан бичлэг
ХХБ-ны E-bank-ны хэрэглэгч болсон 2 үйлчлүүлэгчийн гаргаж байгаа төлөв байдал: a) IT нилээн сайн мэддэг залуухан ня-бо саяар тооцогдох гүйлгээнүүдийг эрх авсан цагаасаа л хийж эхэлсэн б) Хуучин цагийн ня-бо 1 төгрөгийн шилжүүлгийг олон удаа туршиж үзэж байж анхны бодит гүйлгээгээ хийж байсан. Хоёрдахь нябо мэдээж мэргэжилдээ сайн, хашир хүн л байсан, гэхдээ хүн бүр мэдэхгүй зүйлээсээ айдаг, одоо таныг E-bank гэдэг мангааны тухай ойлгож аваасай, E-bank-ны эрх авбал эргэлзэлгүй гүйлгээгээ хийгээсэй гэсэн үүднээс доорхи ярилцлагын хэсгийг сонирхуулахаар тавьлаа
1. -Интернэт нь вэб хуудас vзэх, электрон шуудангаа шалгах тєдий хэрэглvvр байх цаг аль хэдийнэ єнгєрчээ дээ…
-Тийм шvv. Дєнгєж 10 гаруй жилийн ємнєєс л бид интернэттэй нєхєрлєж эхэлсэнээс хойш єнєєдєр чамгvй амжилттай энэ салбарт ажиллаж байна. Ялангуяа сvvлийн vед манай улс мэдээлэл, харилцаа холбооны салбарт тэргvvлэх ач холбогдол єгч бvх нийтийг компьютержvvлэх хєтєлбєр, цахим засаглал, интернэтийн vнийн бууралт зэрэг бодлогуудаар дэмжиж байгаа нь бидэнд интернэтийг ашиглан тєрєл бvрийн vйлчилгээг хурдан шуурхай, зардал багатай авах боломжийг дээшлvvлж байгаа нь талархалтай. Гадаадын туршлагаас харахад интернэт дээр суурилан E-Government, E-Commerce, E-Banking, E-Education, E-Citizen, E-Auction, E-Health, E-Industry, E-Registration, E-Payment, E-Loan, E-Money, E-Finance гэх мэтээр тоочих юм бол нилээд олон vйлчилгээг Засгийн газар, худалдаа vйлчилгээний байгууллагууд, иргэд хоорондоо хийх боломжтой байдаг. Интернэт гэхээр заавал компьютертэй холбож ойлгох албагvй л дээ. Єдгєє хvмvvс интернэт ашиглан гар утсаараа дээрх vйлчилгээнvvдийг авах боломжтой шvv дээ.
Монголд интернэт хэрэглэх боломжтой 200.000 гаруй хvмvvс байдаг юм билээ. Энэ тоо одоо хурдацтай єсєж байгаа гэж бодож байна.
2. -Интернэт банкаар зєвхєн гvйлгээ л хийгдэх vv?
-Vvгээр хязгаарлагдахгvй л дээ. Манай банкны интернэт банкны гол vйлдэл нь дурын банкны дурын данс руу гvйлгээ хийх боловч vvнээс гадна та єєрийн хувийн болон данснуудынхаа дэлгэрэнгvй мэдээлэл, ханшийн мэдээ харах, нэхэмжлэхээ тєлєх, алтны арилжаа хийх, валютын арилжаа хийх, зээлээ тєлєх, ирээдvйд гарах тєлбєрєє урьдчилан захиалах, байнга хийдэг гvйлгээний загвараа vvсгэн хадгалах, хадгаламжийн дансныхаа хугацааг сунгах, хадгаламжийн хvvгээ харах гэх мэт олон боломж бий.
3. Хоёр шатлалт хамгаалалтын арга гэж чухам яг юуг хэлээд байна вэ?
Олон дахин хэрэглэгдэх нууц vг болон нэг удаагийн нууц vгийг хамтад нь хамгаалалтын системдээ хэрэглэхийг 2-шатлалт хамгаалалтын арга буюу 2-step authentication system гэж нэрлээд байгаа юм.
4. E-bank- н Эрсдэлүүд
Ер нь бол олон улсын практикт нууц vгтэй холбоотой хоёр vндсэн ойлголт байдаг. Vvний эхнийх нь, тогтмол буюу олон дахин хэрэглэгдэх нууц vг юм. Vvнийг static password гэж ойлгоно. Vvнээс гадна нэг удаа л хэрэглэгдэх буюу one time/dynamic password гэсэн ойлголт байдаг. Интернэт банкны vйлчилгээ vзvvлдэг дэлхийн ихэнх банкууд ба интернэт банкны vйлчилгээ бvхий Монголын бvх банкууд эхний буюу тогтмол нууц vгсийг л нууцлалын бvрэлдэхvvн хэсэгтээ ашигладаг.
Олон удаа хэрэглэгдэх нууц vг нь нэг удаа хэрэглэгдэх нууц vгтэй харьцуулахад нууцлалыг нь алдах, хакердуулах, нууцлалыг нь алдсан буюу хакердуулсан тухайгаа жинхэнэ хэрэглэгч нь мэдтэл олж авсан этгээд нууц vгийг нь мєнгє завших, хэрэглэгчийн тухай мэдээлэл авах гэх мэт зорилгоор дахин дахин ашиглагдах аюултай. Мєн хvмvvс ихэвчлэн тааж мэдэхэд амархан нууц vг сонгодог бєгєєд эдгээр нь ихэвчлэн тєрсєн он, орд, хайртай амьтны нэр, хvvхдийнхээ нэр, хєгжєєн дэмждэг спортын гэх мэт нь байдаг тул сайн мэддэг хvнийхээ нууц vгсийг хэдхэн удаагийн оролдлогоор тайлж мэдэх боломжтой. Эсрэгээрээ, хэрэв харилцагч шалгуур єндєртэй нууц vг сонгох шаардлага тавьсан бол (… тэмдэгтээс илvv, тоо, vсэг, символ холилдсон гэх мэт) цээжлэхэд хэцvv учраас дэвтэр, цаасан дээр тэмдэглэх, тvvнийгээ хайхрамжгvй хадгалах, vvнийгээ бусдад алдах, мартах аюултай. Тvvнчлэн тогтмол нууц vгийг байнга шинэчлэх шаардлага тавьдаг бол тухай бvрт шинээр сольсон нууц vгийг цээжлэхэд тєвєгтэйгээс гадна одоо хvмvvс маш олон зvйлс дээр нууц vгс хэрэглэж байгаа. Би єєр дээрээ жишээ авахад дараах тохиолдлуудад нууц vгсийг ашигладаг. Vvнд гар утасны пин код, орцны домофон системийн код, хувийн болон ажлын компьютерийн нууц vгс, ажлын зорилгоор ашигладаг 7-8 програм хангамж руу нэвтрэх нууц vгс, ажлын болон yahoo-гийн email шалгах нууц vгс, тєлбєрийн картын vлдэгдэл шалгах нууц vг, АТМ-с бэлэн мєнгє авах нууц vг, интернэт банкны тогтмол нууц vг, Номингийн хєнгєлєлтийн картын нууц vг гэх мэт 20 шахуу нууц vгс ашиглаж байна. Зарим хvмvvсийн хувьд бvгдэд нь нэг ижил нууц vг сонгож хэрэглэх явдал тvгээмэл байдаг, тэр нууц vгээ алдвал ихээхэн эрсдэлд тулгарах аюултай нь ойлгомжтой.
5. Тэгэхээр энэ мэт байдлаас сэргийлэх боломж?
Дээрх эрсдлүүдийг бууруулах vvднээс бид нэг удаагийн нууц код гаргадаг тєхєєрємж бvхий хамгаалалтын аргыг ашиглаж байгаа юм. Энэхvv тєхєєрємж нь зургаан орон бvхий тоог харилцагч танд єгєх бєгєєд та энэхvv тоог 36 секундийн дотор л ашиглахгvй бол дахин ашиглах боломжгvй болох юм. Тєхєєрємжийн товч дээр дарахад дахиад єєр зургаан орон бvхий тоо vvсгэгдэх бєгєєд ямар дарааллаар гарч ирэхийг нь мэдэх боломжгvйгээс гадна тухайн тєхєєрємжийг єєр хvн ашиглах ямар ч боломжгvй. Єєрєєр хэлбэл, хэн нэгэн таны бvх тогтмол нууц vгсийг, энэхvv гарч ирсэн нууц кодтой мэдэж аваад єєр газраас таны данс руу нэвтрэх гэж оролдсон ч амжилт олохгvй гэсэн vг.
Мєн харилцагч интернэт банкиндаа холбогдоод гурван минутын турш ямар нэгэн vйлдэл хийхгvй бол автоматаар салгагдаж байгаа. Єєрєєр хэлбэл та интернэт банкиндаа холбогдсон байж байгаад гэнэт ажил гараад ширээгээ тvр орхих тохиолдолд хvн интернэт банкнаасаа гаралгvй явах магадлалтай ба энэ эрсдлээс сэргийлж байгаа юм. ГАРАХ гэсэн товчийг дарж гараагvй бол та дараагийн гурван минутын турш интернэт банкиндаа бас холбогдох боломжгvй. Єєрєєр хэлбэл, харилцагч ГАРАХ товч дээр гарч гараагvй бол систем тухайн харилцагчийг интернэт банкнаасаа гараагvй, сервер дээр байна гэж ойлгох бєгєєд харилцагч ГАРАХ товч дараагvй гарчихаад буцаж интернэт банк руу орохыг хvсэх vед энэ нь дараагийн гурван минутын турш биелэгдэх боломжгvй .
Тvvнээс гадна манай банкын эрх бvхий хvмvvсийн систем дээр хийсэн vйлдэл болгон цаг, минут, секундтэй бичигдэн хадгалагддаг.
Харилцагч єєрєє хvсвэл интернэтээр хийх гvйлгээндээ хязгаар тогтоож болно шvv дээ. Жишээ нь, харилцагч нэг удаа нэг сая тєгрєгєєс илvv гvйлгээ хийхгvй, эсвэл тєгрєгийн данснаасаа хамгийн ихдээ хоёр саяаас илvv гvйлгээ хийхгvй, эсвэл нэг єдєрт нийтдээ таван саяас илvv гvйлгээ интернэтээр хийхгvй гэх мэт. Хязгаарын хугацааны интервал нь єдєр, сар, улирал, жилээр байж болно.
Манай интернэт банкны харилцагчийн хийсэн гvйлгээ бvрийн мэдээлэл тэр дороо тухайн харилцагчийн электрон шуудангийн хаягт илгээгдэх ба энэ нь тухайн хvн гvйлгээндээ хяналт тавих, баримт авах нэг хэрэгсэл болж байгаа юм.
Эдгээрээс гадна вэб хамгаалалтын тусгай систем, мэдээлэл хамгаалалтын шvvлтvvрийг бид системдээ хэрэглэдэг.
6. -Интернэт банкны vйлчилгээг ашиглахтай холбоотой єєр юуг анхаарах ёстой вэ?
-Жаахан бодлогын тvвшинд ярих юм бол энэ vйлчилгээний эрхзvйн орчин дутагдаж байна л дээ. Жишээ нь, манай банкны интернэт банкны харилцагч тvнш рvvгээ мєнгєє шилжvvлдэг, шилжvvлсэн баримт нь электрон шуудангийн хаягаар очдог. Тvvнийгээ тvншvvд рvvгээ илгээдэг. Тэгэхээр нєгєє тvншvvд нь, ялангуяа дотооддоо, тэр баримтанд итгэдэггvй, итгэхийг хvсдэггvй эргээд л нєгєє нэг цаасан баримтаа нэхээд байдаг. Энэ уг vйлчилгээний гол ач холбогдлыг тэр чигээр нь vгvй хийж байгаа юм. Єєрєєр хэлбэл мєнгє шилжvvлэгч мєнгєє єгсєн гээд байхад мєнгє хvлээн авагч тэр тєлбєрийг нь хvлээн зєвшєєрдєггvй сонин парадокс манайд мэр сэр байгаад байна л даа. Яг энэ асуудлаар Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн газрын албаны хvмvvстэй уулзаж ярьж байсан бєгєєд тун удахгvй Мэдээлэл, Харилцаа Холбоо Технологийн багц хууль, Цахим Засаглал, Цахим гарын vсэг, Цахим хэлцэлийн хуулиуд батлагдах ба Иргэний хуульд нэмэлт єєрчлєлт оруулахаар ярьж байгаа хариу єгсєн.
Гадаад болон манай зарим иргэдийн ялгаа бас харагддаг л даа. Жишээ нь, Японы нэг харилцагч интернэт банкны харилцагч болохдоо бvх мэдээллээ би єєрєє систем дээрээ оруулна гээд зvтгэж байсан, єєр хvнд харуулмаар гvй байна гээд. Мєн Англи , Энэтхэг улсын манай банкны хоёр харилцагч утсаар уг vйчилгээний лавлагаа, заавар авч байсан бєгєєд би яг тухайн харилцагч мєн эсэхийг нь батлахаар нууц асуулт хариулт зэргийг асуухаар утсаар хэлэхгvй ээ, єєрєє биеэрээ очно гэх жишээтэй. Харин зарим нэг харилцагч нар маань нууц vгээ мартчихаад утсаар хэлээд єгчих, очиж чадахгvй, завгvй гэх шалтгаан хэлдэг. Vvнээс vvдэн гарч болох эрсдлийг хэлэхээр тэр болгон ойлгож хvлээж авдаггvй. За юун сvртэй юм гэсэн шvv юм єєдєєс ярьдаг шvv.
Мєн зарим хvмvvсийн техникийн мэдлэг, туршлага зэргээс хамааран уг vйлчилгээг хэрхэн vр дvнтэй ашиглах нь шалтгаалдаг.
За үүгээр бяцхан E-bank мангааг таны толгойноос авч хаясан гэж найдаж байна ;-) www.ebank.mn -р орж сонирхож болно. Дэлгэрэнгүй асуулт байвал доорхи хаягаар мэйл бичих эсвэл comment бичиж үлдээгээрэй.
21-р зууны ажлын байр
1. Программистууд
2. Дизайнерууд
3. Маркетерууд
4. Олонхи үйлчилгээний ажилтнууд /Online chat, e-maileer/
5. Төрөл бүрийн диллерүүд ........... цааш нь үргэлжлүүлээрэй
Гэтэл одоогоор энэ нь боломжгүй байна л даа. Шалтгаан нь ажил олгогчид болон хамтран ажиллах хүмүүсийн сэтгэхүй юм даа. Заавал биеэрээ ирж ширээн дээр суух хэрэгтэй, цагаа бүртгүүлэх ёстой гэсэн сэтгэлгээнээс бид салаагүй л байна. Утас, факс хариуцдаг нарийн бичиг, уулзалт хэлэлцээрт ордог ажилтай хүмүүст энэ нь хол байх л даа.
Бас техникийн үүднээсээ ч асуудлууд байдаг. Саяхан манай ажлын байранд 8 ажлын өдөр интернет тасрав, Улаанбаатар хотын (Монгол улсын) интернет хэрэглэгчдийн дийлэнх нь Sinotec-н сүлжээнд гарсан гэмтлээс болон "дэлхийгээс тасарсан" даа.
Гэхдээ санаа нийлсэн, найрсаг хамт олонтой, тухлаг Google office шиг оффистой байдаг бол ч ;-) ажлын байр уруугаа уралдан явах байх даа. Саяхан Загас(FISH) гэсэн ном уншсан, ердөө л хүн бүрийн мэддэг, хүсдэг зүйлсийг нэгтгээд үзүүлсэн нимгэхээн боловч хэрэгтэй ном байлаа.
Одоогоор сайхан санаа боловч хэрэгжиж хүмүүс ой тойндоо хүлээн автал нилээн хугацаа орно доо. Ядаж л байр, цахилгаан, утасны мөнгөө заавал биеэр очиж төлж байх юм :( Онлайнаар арилжаа хийж байгаа хүмүүс хэр их байна, олон зуун мянган карт эзэмшигчид маань цалингаа авах, дэлгүүрээс бараа авах мэтэд л түүнийгээ хэрэглэж байна. Удахгүй E-gov, E-learning, E-trade, E-* -н талаар бичье дээ.
Thursday, March 01, 2007
1 өдөрт 295 гүйлгээ хийжээ!
2 сарын 27-ны өдөр хэрэглэгчийнхээ салбар дээр 2 ширхэг терминалаа туршилтын горимоор тавилаа.
Хажууд байгаа зураг нь би өөрийн Visa картаа ашиглан 1000 төгрөг банкнаас 2/28 ны өдөр авсан баримт юм.
Нэг өдөрт 295 гүйлгээг сааталгүйгээр гүйцэтгэсэн гэж банкны теллерууд хэлсэн нь нилээн урамтай сонсогдлоо. Энэ бол эхний даваа!
Хэрэглэж байгаа хүмүүст хэр зэрэг хялбар дөхөм байгаагаас эхлээд, хэрэглэгчийн баримт гээд олон зүйл урган гарч ирэх байх даа ;-)
Эрүүл шүүмжлэл
Гоожуур гэж сайт энэ бүхнийг овоо сайн шүүмжилсэн, америкийн 2 сайттай төстөй хэлбэрээр бичлэгээ бичих юм, цөөн тооны бичлэгийг нь уншаад элэг хөшим санагдлаа Одон медал, Лам нар, Солонгос цуврал зэрэг нь сайн бичэгджээ. Цаг гарахаар эргэн энэ тухай бичнээ